Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шатахууны үнийг дахин 100 төгрөгөөр бууруулах боломжтой

Тус газраас хийсэн хяналт шалгалтын үр дүнгээс харахад Улаанбаатар хот орчмын шатахуун түгээх станцуудаар худалдаалагдаж буй А80, АИ92 автобензин, Дизель түлшний одоогийн үнэ дараах байдлаар тус тус буурах боломжтой байгаа аж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шатахууны үнийг дахин 100 төгрөгөөр бууруулах боломжтой
Шатахууны үнийг дахин 100 төгрөгөөр бууруулах боломжтой. Зураг: МҮОНРТ

Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шатахууны үнийг дахин 100 төгрөгөөр бууруулах боломжтой гэж мэдэгдлээ. Тус газраас хийсэн хяналт шалгалтын үр дүнгээс харахад Улаанбаатар хот орчмын шатахуун түгээх станцуудаар худалдаалагдаж буй А80, АИ92 автобензин, Дизель түлшний одоогийн үнэ дараах байдлаар тус тус буурах боломжтой байгаа аж. Тодруулбал,

А80 автобензин 50 төгрөгөөр /1470 төгрөгөөс 1420 төгрөг/

АИ92 автобензин 100 төгрөг /1580 төгрөгөөс 1480 төгрөг/

Дизель түлш 100 төгрөг /1690 төгрөгөөс 1590 төгрөг/

Ингэж буурахад гол нөлөө үзүүлсэн хүчин зүйл бол дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн бууралт байгаа юм.

Хилийн үнийн зэрэгцүүлсэн байдал /2014.01 сар-2016.02 сар/

Нэр төрөл Хилийн үнэ 2014.01 сар Хилийн үнэ 2016.02 сар Буурсан хувь А80 998.0 ам.доллар 468.0 ам.доллар 53.0% АИ92 1,143.0 ам.доллар 482.0 ам.доллар 57.8% Дизель түлш 1,143.0 ам.доллар 440.0 ам.доолар 61.5%

Дэлхийн газрын тосны зах зээлийн мэдээ, цаашдын төсөөллөөс харахад дээрх үнийн бууралтыг зайлшгүй хийх шаардлагатай байна гэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдэгдлээ.

Эх сурвалж: ШӨХТГ

Хуваалцах