Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шатар сонирхогчдын 2024 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Нийслэлийн ИТХ-ын ивээл дор Нийслэлийн Шатрын холбоотой хамтран зохион байгуулж буй “Шатар сонирхогчдын 2024 оны Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн” өчигдөр эхэллээ.

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шатар сонирхогчдын 2024 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Шатар сонирхогчдын 2024 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн ИТХ-ын ивээл дор Нийслэлийн Шатрын холбоотой хамтран зохион байгуулж буй “Шатар сонирхогчдын 2024 оны Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн” өчигдөр эхэллээ.

Удирдамжийн дагуу анхан шат буюу дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг дүүргүүдийн ИТХ-ын ивээл дор амжилттай зохион байгуулж, шатар сонирхогчдын 9 дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан шилдэг 81 шатар сонирхогч 2024 оны Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна.

Энэхүү “Шатар сонирхогчдын 2024 оны Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн”-ээс шалгарсан эрэгтэй 12, эмэгтэй 6 нийт 18 шатарчин УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор 2025 оны нэгдүгээр сард болох “Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн”-д орох эрхээ авна. Тэмцээний ерөнхий шүүгчээр М.Гүнбаяр ажиллаж байна.

Хуваалцах