Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шатар сонирхогчдын УАШТ-нд түрүүлсэн оролцогч нарт шагнал гардууллаа

Өчигдөр болсон шинэ Үндсэн хуулиа баталсаны түүхт 26 жилийн ойн өдөрт зориулсан Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан болсон Энэ үеэр УИХ-аас уламжлал болгон зохион байгуулдаг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шатар сонирхогчдын УАШТ-нд түрүүлсэн оролцогч нарт шагнал гардууллаа
Шатар сонирхогчдын УАШТ-нд түрүүлсэн оролцогч нарт шагнал гардууллаа. Зураг: МҮОНРТ

Өчигдөр болсон шинэ Үндсэн хуулиа баталсаны түүхт 26 жилийн ойн өдөрт зориулсан Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан болсон Энэ үеэр УИХ-аас уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах зургаа дахь удаагийн тэмцээнд түрүүлсэн оролцогч нарт УИХ-ын дарга М.Энхболд өргөмжлөл, медаль гардуулж баяр хүргэлээ.

Тэмцээнд нийт эрэгтэй 91 шатарчин оролцож, Хэнтий аймгийн иргэн Г.Амарсанаа алт, МУИС-аас оролцож буй Г.Бат-Эрдэнэ мөнгө, УИХ-ын гишүүний туслах Н.Галцог хүрэл медалийн эзэн болов. Харин эмэгтэй 33 шатарчин оролцсоноос Дорноговь аймгийн иргэн Э.Одгэрэл алт, Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Д.Цээсүрэн мөнгө, Өмнөговь аймгийн иргэн Э.Мөнх-Амгалан хүрэл медаль авсан.

Мөн энэ үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн нар “Оюунлаг түшээ”-гээр тодорсон УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, шилдэг ахмад эрэгтэй тоглогчоор шалгарсан 66 настай Б.Дүүрэнбаяр нарт өргөмжлөл гардуулж, баяр хүргэлээ.

Хуваалцах