Шатарчин Д.Мөнхзул дэлхийн хошой аварга боллоо
Тэрбээр найман жилийн өмнө ӨАБНУ-ын Дурбан хотноо болсон өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний найм хүртэлх насны ангилалд тэргүүн байр эзэлж байсан бөгөөд ийн дэлхийн хошой аварга болж байна.
Мэдээллийн алба

Шатрын өсвөр үеийнхний 14, 16, 18 насны ДАШТ энэ сарын 5-16-нд Румыны Мамаиа хотод боллоо. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон дэлхийн шатрын холбооны мастер Д.Мөнхзул 11 өрөг тоглож ганц ч хожигдолгүй 8.5 оноогоор түрүүллээ.
Сонирхуулахад, Тэрбээр найман жилийн өмнө ӨАБНУ-ын Дурбан хотноо болсон өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний найм хүртэлх насны ангилалд тэргүүн байр эзэлж байсан бөгөөд ийн дэлхийн хошой аварга болж байна.


















