Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шатрын 2025 оны оюутны УАШТ маргааш эхэлнэ

Монгол Улсын Шатрын тэмцээн энэ сарын 14-15-нд “Зууны шатар" клубын байранд зохион байгуулагдана. Тэмцээний хөтөлбөрийн дагуу эхний өрөг энэ сарын 14-ний өдрийн 09:00 цагаас зохион байгуулагдах хуваарьтай байна.

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шатрын 2025 оны оюутны УАШТ маргааш эхэлнэ
Шатрын 2025 оны оюутны УАШТ маргааш эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Шатрын тэмцээн энэ сарын 14-15-нд “Зууны шатар" клубын байранд зохион байгуулагдана.

Тэмцээний хөтөлбөрийн дагуу эхний өрөг энэ сарын 14-ний өдрийн 09:00 цагаас зохион байгуулагдах хуваарьтай байна.

Тэмцээн ганцаарчилсан болон багийн төрлөөр болно. Багийн дүнг хамгийн өндөр оноо авсан хоёр эрэгтэй, нэг эмэгтэй шатарчны хувийн төрөлд авсан онооны нийлбэр дүнгээр гаргана.

Оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээний бүртгэл, мандат олголтын үйл ажиллагаа амжилттай явагдаж байна. 12 их дээд сургуулийн эрэгтэй 36, эмэгтэй 20 нийтдээ 56 тамирчин тэмцээнд оролцох эрхээ авчээ.

Монгол Улсын оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээнд оролцож байгаа ИДС-ийн нэрс. Үүнд:

  • Аварга дээд сургууль

  • ДХИС

  • ИЗОУИС

  • Мон-Алтиус

  • МУБИС

  • МУИС

  • Оточ манрамба ИС

  • Сити ИС

  • СЭЗИС

  • ҮБТДС

  • ХИС

  • ШУТИС

Хуваалцах