Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шатрын сурагчдын Азийн аваргаас долоон медаль хүртлээ

Сингапур улсад болж буй сурагчдын Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн өчигдөр дүнгээ гаргалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шатрын сурагчдын Азийн аваргаас долоон медаль хүртлээ
Шатрын сурагчдын Азийн аваргаас долоон медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Сингапур улсад болж буй сурагчдын Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн өчигдөр дүнгээ гаргалаа. Тэмцээнд 19 орны 250 гаруй шатарчин зургаан насны 12 ангилалд оролцож байгаагаас блицийн төрөлд манай улс гурван алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ.

Тодруулбал, долоо хүртэлх насны хөвгүүдийн ангилалд А.Очир-Эрдэнэ алт, 10-11 насны хөвгүүдийн ангилалд Ц.Тэнгис алт, мөн насны охидын ангилалд Г.Маралгуа мөнгө, Э.Удвал хүрэл, 14-15 насны хөвгүүдийн ангилалд Б.Гарьдмагнай алт, 16-17 насны ангилалд Э.Болдоо хүрэл, мөн насны охидын ангилалд О.Жаргалмаа хүрэл медаль хүртлээ.

Хуваалцах