Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шатрын сурагчдын ДАШТ-д оролцохоор Бразилийг зорино

Бразил улсын Жуис де Фора хотноо арваннэгдүгээр сарын 26-наас арванхоёрдугаар сарын 4-ний өдрүүдэд шатрын сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шатрын сурагчдын ДАШТ-д оролцохоор Бразилийг зорино
Шатрын сурагчдын ДАШТ-д оролцохоор Бразилийг зорино. Зураг: МҮОНРТ

Бразил улсын Жуис де Фора хотноо арваннэгдүгээр сарын 26-наас арванхоёрдугаар сарын 4-ний өдрүүдэд шатрын сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Тус тэмцээнд манай шатарчин сурагчид оролцохоор шигшээ багаа бүрдүүлсэн байна. Тамирчдын нэрс ч тодорчээ. Багийн ахлагчаар Ц.Батболд, дасгалжуулагчаар ФМ Н.Төвсанаа, спорын дэд мастер Ч.Баттүвшин нар ажиллах юм байна. Манай улсаас эмэгтэй гурав, эрэгтэй гурав нийт зургаан шатарчин оролцохоор болсон байна. Тодруулбал,

1. Батсайхан ЭНХСАРАН (7 нас охид)
2. Лхагважамц ОЧИРБАТ (7 нас хөвгүүд)
3. Батдэлгэр ОДГЭРЭЛ (7 нас хөвгүүд)
4. Ганганбарс МАРАЛГУА (8-9 нас охид)
5. Болдбаатар АЛТАНТУЯА (8-9 нас охид)
6. Дамбасүрэн БАТСҮРЭН (10-11 нас хөвгүүд) нар эх орноо төлөөлөн өрсөлдөнө. Баг тамирчид ирэх бямба гараг буюу энэ сарын 22-нд эх орноосоо мордох юм.


Хуваалцах