Шатрын өндөр чансаатай тэмцээн боллоо
Тус тэмцээнд орон нутаг, нийслэлийн 30 гаруй клуб, байгууллагын нийт 368 шилдэг тамирчин есөн ангилалд гурван өдрийн турш ур чадвараа сорин өрсөлдсөн байна.
Мэдээллийн алба

"Төр Монгол" шатрын клуб үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн нэрэмжит өндөр чансаатай тэмцээн энэ сарын 5-7-нд Багануур дүүрэгт амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд орон нутаг, нийслэлийн 30 гаруй клуб, байгууллагын нийт 368 шилдэг тамирчин есөн ангилалд гурван өдрийн турш ур чадвараа сорин өрсөлдсөн байна.
Тэмцээнийг зохион байгуулагч "Төр Монгол" клуб насны ангилал бүрийг 500000 төгрөгөөс эхэлж байлсан нь өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний жишигт нийцүүлсэн өндөр шагналын сантай тэмцээн болжээ.


















