Шидокан каратегийн ДАШТ-ээс Монгол Улсын баг найман медаль хүртэв
Уг тэмцээнд нийт зургаан тамирчин эх орноо төлөөлөн оролцож, өндөр амжилтыг үзүүлэв.
У.
У.Баярсайхан
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Шидокан каратегийн төрлөөр хичээллэж байгаа Монголчууд сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсоор байна.
Украйн улсад зургадугаар сарын 9-10-нд болсон шидокан каратегийн ДАШТ-д оролцсон Монгол Улсын баг тамирчид нэг алт, хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртлээ.
Уг тэмцээнд нийт зургаан тамирчин эх орноо төлөөлөн оролцож, өндөр амжилтыг үзүүлэв.
Баг тамирчид өчигдөр эх орондоо ирсэн юм.
Хуваалцах


















