Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шигшээ багийн тамирчдаас бусад нь хувийн зардлаараа явжээ

Өмнөд Солонгосын Инчон хотод болж буй Азийн зуны спортын 17-р наадамд шигшээ багийн 90 тамирчнаас бусад нь буюу 140 тамирчин хувийн зардлаараа оролцжээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шигшээ багийн тамирчдаас бусад нь хувийн зардлаараа явжээ
Шигшээ багийн тамирчдаас бусад нь хувийн зардлаараа явжээ. Зураг: МҮОНРТ

Өмнөд Солонгосын Инчон хотод болж буй Азийн зуны спортын 17-р наадамд шигшээ багийн 90 тамирчнаас бусад нь буюу 140 тамирчин хувийн зардлаараа оролцжээ. Энэ талаар ССАЖЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бахытжан хэлсэн байна.

ССАЖЯ-ны зүгээс Инчоны Азийн наадамд зориулан 47 сая төгрөг төсөвлөснөө Монголын Үндэсний Олимпийн хороогоор дамжуулан шигшээ баг болон нийт оролцож байгаа тамирчдадаа гэрээ байгуулан олгосон байна.

Тодруулбал, сагсан бөмбөгийн эмэгтэй баг тамирчдаас гадна гандболын багийн 20 гаруй хүний бүрэлдэхүүн ч өөрсдийн зардлаар Инчоны Азийн наадмыг зорьжээ.

Хуваалцах