Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шигшээ багуудын бэлтгэлийн баазыг Төв аймгийн Сэргэлэн суманд барина

Монголын хөлбөмбөгийн холбоо есөн насны шигшээ баг байгуулсан учраас байнгийн бэлтгэл сургуулилалт хийх талбай, материаллаг бааз зайлшгүй шаардлагатай болсон юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шигшээ багуудын бэлтгэлийн баазыг Төв аймгийн Сэргэлэн суманд барина
Шигшээ багуудын бэлтгэлийн баазыг Төв аймгийн Сэргэлэн суманд барина. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн холбоо, Олон улсын хөлбөмбөгийн холбооны төсөл хөтөлбөрт шалгарч шигшээ багуудын бэлтгэлийн бааз бүтээн байгуулахаар болжээ.

Ийнхүү Төв аймагт бэлтгэлийн баазын шав тавих ёслол болсон байна. Уг ёслолд МХБХ-ны техникийн захирал Ш.Жаргалсайхан, Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Төв аймгийн хөл бөмбөгийн холбооны төлөөлөгчид оролцжээ.

Шигшээ багуудын бэлтгэлийн бааз нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт таван га газарт баригдана.

Төслийг Нидерландын “Green field” компани удирдан явуулах бөгөөд ирэх есдүгээр сард ногоон талбайн ажлыг дуусгахаар төлөвлөсөн байна.

Монголын хөлбөмбөгийн холбоо есөн насны шигшээ баг байгуулсан учраас байнгийн бэлтгэл сургуулилалт хийх талбай, материаллаг бааз зайлшгүй шаардлагатай болсон юм.

Шигшээ багуудын бэлтгэлийн баазтай болсноор төсөв мөнгө хэмнэх, өөрсдөө гадаадад бэлтгэх хийхгүй гадаадын багуудыг эх орондоо хүлээн авах, үндэсний багууд тогтмол бэлтгэлтэй байх зэрэг давуу талууд бий болох юм.

Хуваалцах