Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тогтмол зарлана

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь 2012 оны хагас жилээс эхлэн Тэнгис, Өргөө кино театруудад гарч буй кино жагсаалтын мэдээллийг олон нийтэд мэдээлж эхэлсэн.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тогтмол зарлана
Шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тогтмол зарлана. Зураг: МҮОНРТ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь 2012 оны хагас жилээс эхлэн Тэнгис, Өргөө кино театруудад гарч буй кино жагсаалтын мэдээллийг олон нийтэд мэдээлж эхэлсэн.

Тэгвэл энэ сараас эхлэн ашиг орлогоороо тэргүүлж буй номын жагсаалтыг Монголд анх удаа олон нийтэд мэдээлж байхаар боллоо. Өнөөгийн байдлаар нийслэлийн хэмжээнд номын борлуулалт болон ашиг орлогоороо тэргүүлж буй номын жагсаалтыг нэгдсэн байдлаар гаргаж, хэрэглэгч, уншигчдад зарладаггүй хэвээр байна. Томоохон номын дэлгүүрүүд тус тусдаа хамгийн их борлогдсон номын жагсаалтыг гаргаж хэрэглэгчиддээ мэдээлж ирсэн хэдий ч энэ нь хэтэрхий хязгаарлагдмал үзүүлэлт юм.

Ингээд Улаанбаатар хотын хэмжээнд буй бүх номын дэлгүүрүүдээс ирсэн шилдэг 10 номын жагсаалтыг та бүхэндээ хүргэж байна.

Д/д Номын нэр Зохиогч Тоо 1 Тавилан Л.Сарантуяа 530 2 Сорхугтани Б.Сарантуяа 276 3 Усан доогуур 20 бээр аялсан нь Мир хэвлэлийн газар 258 4 Тэнгэрийн таалал Л.Сарантуяа 224 5 Луун шивээст охин Стиг Ларсон 214 6 Цагаан могой Мир хэвлэлийн газар 180 7 Эрдмийн тулгуур 3-5 нас Юнгэрэн, Лхамсүрэн 152 8 Амжилтийн тарни Т.Бадамзул 148 9 Өөдөө тэмүүл Шейрил Сандберг 136 10 Алтангэрэл судар С.Гантөмөр 135

Түлхүүр үг:Шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тогтмол зарлана
Хуваалцах