Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Шилдэг гэр бүл - Шинэ байр" реалити шоуны ялагчид маргааш тодорно

Хэнтий аймгийн Залуучуудын Холбооноос Монголд анх удаа 55 сая төгрөгний шагналын сантай "Шилдэг гэр бүл - Шинэ байр" реалити шоуг зохион байгуулж байгаа билээ.

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Шилдэг гэр бүл - Шинэ байр" реалити шоуны ялагчид маргааш тодорно
"Шилдэг гэр бүл - Шинэ байр" реалити шоуны ялагчид маргааш тодорно. Зураг: МҮОНРТ

Хэнтий аймгийн Залуучуудын Холбооноос Монголд анх удаа 55 сая төгрөгний шагналын сантай "Шилдэг гэр бүл - Шинэ байр" реалити шоуг зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл эрдэм мэдлэг, оюуны цараа, спорт, урлагийн авьяас, авхаалж самбаагаараа бусдыгаа хошуучилсан таван шилдэг гэр бүл шинэ байрны түлхүүр гардаж авах мөч ойртсоор байна.

Тодруулбал, 19-39 насны 20 гаруй гэр бүл оролцон эн тэнцүүхэн өрсөлдөж буй энэхүү реалити шоу ялагчид дөрөвдүгээр сарын 11 буюу энэ бямба гарагт тодорч, шинэ байрны түлхүүрээ гардах юм байна.

Залуучуудын нийгмийн асуудлыг шийдэх, тэднийг дэмжих зорилгоор зохион байгуулж байгаа энэхүү реалити шоуг Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, тус аймгийн Ардчилсан нам дэмжин ажиллажээ.

Хуваалцах