Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шилдэг хамтлагууд Нийслэлийн баярын хүндэтгэлийн тоглолтод оролцоно

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах уралдаан 22 дахь жилтэйгээ золгож байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шилдэг хамтлагууд Нийслэлийн баярын хүндэтгэлийн тоглолтод оролцоно
Шилдэг хамтлагууд Нийслэлийн баярын хүндэтгэлийн тоглолтод оролцоно. Зураг: МҮОНРТ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах уралдаан 22 дахь жилтэйгээ золгож байна.

Харин уралдаанд шалгарсан шилдэг хамтлагууд Нийслэлийн баярын өдөр хүндэтгэлийн тоглолтод оролцох юм.

Уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт ирэх сарын 8,9,10-нд дүүрэг тус бүрт болно. Хоёрдугаар шатны шалгаруулалт ирэх сарын сарын 17-нд Монголын хүүхдийн ордонд болох юм.

Энэ жилийн найрал дууны уралдаанд заавал дуулах дуугаар хөгжмийн багш Б.Батболдын “Хүүхэд амьтай дэлхий” дууг сонгосон билээ.

Хуваалцах