Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шилдэг найман хүүхэд сүмогийн сургуульд явна

Найм дахь удаагийн тус тэмцээн Спортын төв ордонд болох бөгөөд “Хакүхо сан” болон “Их шавь” дэвжээ хамтран зохион байгуулна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шилдэг найман хүүхэд сүмогийн сургуульд явна
Шилдэг найман хүүхэд сүмогийн сургуульд явна. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо цом” өсвөрийн сүмочдын тэмцээн энэ сарын 22-нд болно.

Найм дахь удаагийн тус тэмцээн Спортын төв ордонд болох бөгөөд “Хакүхо сан” болон “Их шавь” дэвжээ хамтран зохион байгуулна.

Тэмцээнд хүүхдүүд 9, 10, 11, 12, 13-15 нас гэсэн ангиллаар оролцож, хасагдах журмаар өрсөлдөнө.

Үүнд амжилттай оролцсон тамирчид Японд болдог “Hakuho cup” олон улсын тэмцээнд өрсөлдөх эрхтэй болдог. Түүнчлэн их аварга зарим тамирчныг Японд сурах боломжоор хангаж, сүмоч болоход нь тусална гэв. Энэ жилийн хувьд 2018 оны нэгдүгээр сард найман өсвөрийн сүмочийг шалгаруулж, Японд урихаар болжээ.

Хуваалцах