Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шилдэг тамирчнаар Д.Нацагдорж, Б.Мягмарцэнд нар шалгарлаа

Баг бүрт шинэ тамирчин хуваарилсан нь тэдэнд түвшингээ ахиулах боломжийг олгосон алхам байв. Мөн эмэгтэй тамирчдаа дэмжих үүднээс зохион байгуулагчдын зүгээс тоглолт тус бүрд 20 оноо өгсөн нь тэдэнд маш их урам өгч, боломж олгосон юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шилдэг тамирчнаар Д.Нацагдорж, Б.Мягмарцэнд нар шалгарлаа
Шилдэг тамирчнаар Д.Нацагдорж, Б.Мягмарцэнд нар шалгарлаа. Зураг: МҮОНРТ

Монголын боулинг сонирхогчдын холбооноос хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Big bowling friendship 2017” үндэсний багийн лигийн нэгдүгээр тойргийн дөрөвдүгээр шатны тэмцээн “Big bowling” төвд боллоо. Тамирчид өмнөх сугалааны нэг сайн мэргэжлийн тамирчин, нэг эмэгтэй тамирчин, нэг шинэ тамирчин гэсэн зарчмаар гурван хүнтэй баг бүрдүүлж, нийт 14 баг болон оролцсон юм.

Баг бүрт шинэ тамирчин хуваарилсан нь тэдэнд түвшингээ ахиулах боломжийг олгосон алхам байв. Мөн эмэгтэй тамирчдаа дэмжих үүднээс зохион байгуулагчдын зүгээс тоглолт тус бүрд 20 оноо өгсөн нь тэдэнд маш их урам өгч, боломж олгосон юм.

Баг тус бүр урьдчилсан шатанд 6 тоглолтыг гүйцэтгэж хамгийн өндөр оноотой эхний найман багийн нэг нь наймтайтай, хоёр нь долоотой гэх мэтээр хасагдах журмаар тоглосон. Тэмцээний аваргаар Ц.Лхасүрэн ахлагчтай С.Дэлгэрцэцэг, С.Сумьяабазар нарын баг тодорсон бол хоёрдугаар байранд С.Баярхүү ахлагчтай Т.Нансалмаа, Э.Энхбадрал нарын баг, гуравдугаар байранд А.Батжаргал ахлагчтай Б.Мягмарцэнд, Э.Чүлтэмжамц нарын баг орлоо.

Тэмцээний шилдэг тамирчин буюу өндөр онооны эзнээр эрэгтэйчүүдээс Д.Нацагдорж (Strikes клуб) 223 оноогоор, эмэгтэйчүүдээс Б.Мягмарцэнд 201 оноогоор шалгарсан билээ.

Хуваалцах