Шилдгүүд маргааш эх орондоо ирнэ
Дэлхийн 126 орноос жин тус бүрт хамгийн шилдэг жүдочоо сойдог дэлхийн аваргад Монголын жүдочид медалийн жагсаалтаар гуравдугаарт бичигдэж түүхээ нэгэн дээд амжилтаар зузаатгасан билээ.
Мэдээллийн алба

“Будапешт-2017” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн Монголын жүдо бөхийн шигшээ багийн хамт олон маргааш эх орондоо ирнэ.
Дэлхийн 126 орноос жин тус бүрт хамгийн шилдэг жүдочоо сойдог дэлхийн аваргад Монголын жүдочид медалийн жагсаалтаар гуравдугаарт бичигдэж түүхээ нэгэн дээд амжилтаар зузаатгасан билээ.
Жүдо бөхийн дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Болдбаатар нар медалиа ихэрлүүлсэн бол олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа алтан медаль хүртэж Монголын ард түмнээ баярлуулсан.
Эрэгтэйчүүдийн -73кг-д Г.Одбаяр, эмэгтэйчүүдийн -63кг-д Б.Мөнгөнчимэг дэлхийд нэрээ данслууллаа. 2015 оны Астанагийн дэлхийн аваргад С.Ням-Очир, Ц.Мөнхзаяа хоёрын авсан хүрэл медалийг залгамжлан буухиаг нь тасалсангүй.
Найдлага алддаггүй Найдангийн Түвшинбаяр олон жил хүсч мөрөөдөж явсан дэлхийн аваргын анхны медалиа энгэртээ зүүсэн юм.


















