Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шилийн богд, Алтан овоо чиглэлийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 9-нийг хүртэл хориглов

Сүхбаатар аймгийн Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 20-ны А/154 дүгээр захирамжаар аймаг, сумдаас орох, гарах иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шилийн богд, Алтан овоо чиглэлийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 9-нийг хүртэл хориглов
Шилийн богд, Алтан овоо чиглэлийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 9-нийг хүртэл хориглов. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар аймгийн Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 20-ны А/154 дүгээр захирамжаар аймаг, сумдаас орох, гарах иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 08:00 цагаас хоёрдугаар сарын 27-ны өдрийн 08:00 цаг хүртэл хязгаарласан шийдвэр гарсан.

Мөн Дарьганга сумын нутаг Шилийн богд, Алтан овоо чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл хориглосон байсныг сунгаж гуравдугаар сарын 9-ний өдрийг хүртэл хориглосон шийдвэр гаргаад байна. Иймд иргэд жолооч та бүхэн энэ чиглэлийн авто замыг сонгож хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна.

Хуваалцах