Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шинэ агаарын хаалга нээлээ

Увс аймгийн "Дэглий цагаан" нисэх буудал болон ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын нийслэл Кызыл хотын "Кызыл" олон улсын нисэх буудлыг R378 дугаар бүхий агаарын замаар холбосон RIPEK агаарын хаалгыг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинэ агаарын хаалга нээлээ
Шинэ агаарын хаалга нээлээ. Зураг: МҮОНРТ

Увс аймгийн "Дэглий цагаан" нисэх буудал болон ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын нийслэл Кызыл хотын "Кызыл" олон улсын нисэх буудлыг R378 дугаар бүхий агаарын замаар холбосон RIPEK агаарын хаалгыг 2020 оны гуравдугаар сарын 26-ны өдрөөс шинээр нээлээ.

Энэхүү агаарын хаалгаар шууд нислэг үйлдсэнээр нислэгийн үргэлжлэх хугацаа 10 минутаар багасах аж. Ингэснээр нислэг тутамд 300 кг шатахуун хэмнэж, зорчигчдод агаарын тээврийн үйлчилгээг хямд үнээр үзүүлэх нөхцөл бүрдэж байна.

Эх сурвалж: ИНЕГ

Хуваалцах