Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Шинэ Од” шагналын эзнээр Рахман Амуза, Эдмонд Назарян нар тодочээ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 2022 оны улирлыг дүгнэн, сонгомол, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд “Шинэ Од” шагналын эздээ тодруулжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Шинэ Од” шагналын эзнээр Рахман Амуза, Эдмонд Назарян нар тодочээ
“Шинэ Од” шагналын эзнээр Рахман Амуза, Эдмонд Назарян нар тодочээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 2022 оны улирлыг дүгнэн, сонгомол, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд “Шинэ Од” шагналын эздээ тодруулжээ.

Эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд Ираны 20 настай тамирчин Рахман Амузад (65 кг) шагналын эзнээр шалгарсан байна. Тэрбээр энэ жил дэлхий болон Азид тэргүүлсэн билээ. Азербайжаны Гажи Алиев, Энэтхэгийн Бажран Пуния болон энэ улирал тун сайн барилдсан АНУ-ын Янни Диакомихалис нарыг ялсан юм.

Эмэгтэйчүүдээс АНУ-ын 19 настай Амит Элор (72 кг) “Шинэ Од” шагналыг хүртсэн байна. Тэрбээр нэг жилд гурван ДАШТ-д дараалан түрүүлсэн анхны Америк тамирчин болсон юм. Элор наймдугаар сард U-20, есдүгээр сард насанд хүрэгчид, аравдугаар сард U-23 дэлхийн аваргад түрүүлсэн.

Сонгомол барилдаанд Болгарын 20 настай Эдмонд Назарян шалгарсан байна. Олимпын хошой аварга аав нь түүний үйл хэргийг үргэлжлүүлэн, дэлхийд тодорсон. ДАШТ, Европын финалд шалгараад ялагдсан ч 20 настай энэ залуу их ирээдүйтэй гэдгээ харуулсан билээ.

Хуваалцах