Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шинэ оны эхний өдөр хилийн боомтууд амарна

Хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр, түүнд оруулсан өөрчлөлтийг дипломат шугамаар тохиролцсоны дагуу авто замын хилийн боомтууд албан ёсны баярын өдрүүдэд амарна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинэ оны эхний өдөр хилийн боомтууд амарна
Шинэ оны эхний өдөр хилийн боомтууд амарна. Зураг: МҮОНРТ

Хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр, түүнд оруулсан өөрчлөлтийг дипломат шугамаар тохиролцсоны дагуу авто замын хилийн боомтууд албан ёсны баярын өдрүүдэд амарна. Тодруулбал, 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр Замын-Үүд, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Булган, Хавирга, Бургастай гэсэн авто замын хилийн боомт амарна. Харин Эрээнцав, Боршов, Арцсуурь, Тэс, Ханх, Ульхан гэсэн авто замын хилийн боомт 2016 оны нэгдүгээр сарын 1-10-ны өдрүүдэд тус тус амрах юм байна.

Харин агаарын замын Буянт-Ухаа, Чойбалсан, төмөр замын Замын-Үүд, Сүхбаатар, Эрээнцав боомт олон улсын нислэг, галт тэрэгний цагийн хуваариар, Алтанбулаг боомт 24 цагаар тус тус амралтгүй ажиллана.

Хуваалцах