Шинэ оны ууган шилдэг тамирчинд эмэгтэйчүүд өрсөлдөж байна
"Сарын шилдэг тамирчин"-г спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулгын үр дүнд тодруулна.
Мэдээллийн алба

Монголын үндэсний олимпийн хорооноос нэгдүгээр сард онцгой амжилт гаргасан дөрвөн тамирчинг 2018 оны нэгдүгээр сарын шилдэг тамирчнаар тодруулаад байна.
Шинэ оны эхний сарын шилдэг тамирчинд Монгол Улсын усанд сэлэлтийн таван рекордыг шинэчлэн тогтоосон Б.Энххүслэн, чөлөөт бөхийн бага дэлхийн аварга хэмээгддэг Алтан гран при тэмцээнд гурав дахь удаагаа түрүүлсэн, гавьяат тамирчин П.Орхон, тус тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Э.Гантуяа, Сөүлийн нээлттэй тэмцээнд II байрт шалгарч, улмаар Өвлийн олимпийн наадамд оролцох эрхээ баталгаажуулсан гүйлтийн цанын тамирчин Ч.Отгонцэцэг нар нэр дэвшээд байгаа юм.
"Сарын шилдэг тамирчин"-г спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулгын үр дүнд тодруулна.
Санал хураалт энэ ням гараг хүртэл үргэлжлэх бөгөөд сарын шилдэг тамирчны нэрийг 26-ны өдөр зарлах аж.


















