Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Шинэ төмөр зам”-ын судалгаа 78 хувьтай байна

“Шинэ төмөр зам” төслийн техникийн зураг төсөл боловсруулалт, судалгааны ажлын гүйцэтгэл өнгөрсөн долоо хоногийн байдлаар 78 хувьд хүрчээ. Тус төслийн техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг сонгон шалгаруулах тендерт гадаад, дотоодын 16 компани оролцсон.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Шинэ төмөр зам”-ын судалгаа 78 хувьтай байна
“Шинэ төмөр зам”-ын судалгаа 78 хувьтай байна. Зураг: МҮОНРТ

“Шинэ төмөр зам” төслийн техникийн зураг төсөл боловсруулалт, судалгааны ажлын гүйцэтгэл өнгөрсөн долоо хоногийн байдлаар 78 хувьд хүрчээ. Тус төслийн техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг сонгон шалгаруулах тендерт гадаад, дотоодын 16 компани оролцсон.

Үүнээс Япон улсын “Ниппон Коэй” компани шалгарч, зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан ажиллаж байгаа. Тодруулбал, энэхүү төмөр замын хоёр дугаар үе шат болох Тавантолгой-Чойбалсан-Эрээнцав, Хөөт-Бичигт, Хөөт-Нөмрөг чиглэлд барих төмөр замын техникийн зураг төслийн боловсруулалт, судалгааны ажлыг тус компани хийж байгаа юм.

Түлхүүр үг:төмөр зам
Хуваалцах