Шинэ төрлийн тийрэлтэт гранатомётыг танилцуулжээ
Турк улсад зохион байгуулагдсан 2017 оны цэргийн тоног төхөөрөмжийн олон улсын үзэсгэлэнгийн үеэр Украины Укроборонпром зэвсэгт хүчний шинэ төрлийн тийрэлтэт гранатомётыг танилцуулсан байна.
Мэдээллийн алба

Турк улсад зохион байгуулагдсан 2017 оны цэргийн тоног төхөөрөмжийн олон улсын үзэсгэлэнгийн үеэр Украины Укроборонпром зэвсэгт хүчний шинэ төрлийн тийрэлтэт гранатомётыг танилцуулсан байна.
Гранатомётын тусгалын хүчин чадлын хувьд 70 метрээс 2 км хүртэлх байг онох чадвартай юм байна. Харин шулуун чиглэлийн хувьд гэвэл 600 метрийн зайд байгаа байг онох боломжтой аж. Энэ шинэ төрлийн зэвсгээр хөнгөн хуягласан цэргийн техник болон машиныг устгах зорилгоор бүтээжээ.



















