Шинэ үеийн уншигчид ахмад зохиолч, яруу найрагчидтай уулзана
ЮНЕСКО хүний эрхийг хамгаалах, хүйсийн тэгш эрхийг бататгах, улс үндэстний соёлын толбо, онцлогийг хүндэтгэх зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг “Дэлхийн яруу найргийн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энэ хүрээнд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, ШУА-ийн Хэл зохиолын
Мэдээллийн алба

ЮНЕСКО хүний эрхийг хамгаалах, хүйсийн тэгш эрхийг бататгах, улс үндэстний соёлын толбо, онцлогийг хүндэтгэх зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг “Дэлхийн Яруу найргийн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ.
Энэ хүрээнд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Монголын үндэсний номын сан хамтран зохион байгуулах “ДЭЛХИЙН ЯРУУ НАЙРГИЙН ӨДӨРТ: Яруу найраг хүмүүний оршихуйн үнэт зүйл мөн” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийн талаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм.
Шинэ үеийн уншигчдыг ахмад зохиолч, яруу найрагчидтай уулзуулах уулзалт, хэлэлцүүлэг маргааш 13:00 цагт Үндэсний номын сангийн “Их уншлагын танхим”-д болох юм байна.
“Яруу найраг хүмүүний оршихуйн үнэт зүйл мөн” илтгэлийг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиолын секторын эрхлэгч, доктор, профессор С.Байгальсайхан хэлэлцүүлэх аж.
Мөн Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Ш.Сүрэнжав, Соёлын гавьяат зүтгэлтэн, Эрдэмтэн-зохиолч Д.Цэдэв, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Соёлын гавьяат зүтгэлтэн, судлаач Я.Ганбаатар, Д.Нацагдоржийн шагналт зохиолч, яруу найрагч Ц.Хулан нар үг хэлж, шинэ үеийн уншигчидтай уулзалт хийнэ.


















