Шинэ улирал, шинэ уран бүтээл
Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, "Баян Монгол" жааз найрлын нийт уран бүтээлчдэд уран бүтээлийн шинэ улирлын нээлтийн баярын мэнд хүргэе.
Мэдээллийн алба

Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын Филармони уран бүтээлийн 47 дахь улирлаа Морин хуурын чуулгын шинэ уран бүтээлийн ирэх амралтын өдрүүдэд болох тоглолтоор нээх гэж буйгаа мэдээллээ.
Нарка, Насаа, Тулгаа, Хулан гээд Филармонийн есөн дуучин Монголын болон дэлхийн алдартай дуунуудыг Морин хуурын чуулгад зориулан хөрвүүлснээр дуулна.
Энэ сарын 13, 14-ний тоглолтын тасалбар дууссан тул үзэгчдийн хүсэлтээр энэ сарын 18-нд дахин нэг удаа тоглох аж.
Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, "Баян Монгол" жааз найрлын нийт уран бүтээлчдэд уран бүтээлийн шинэ улирлын нээлтийн баярын мэнд хүргэе.


















