"Шинэ Өндөрхаан" хорооллын эхний ээлжийн орон сууц ашиглалтад орлоо
Засгийн газрын "Аймаг бүрт 1000 айл" орон сууц хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймгийн Чингис хотод Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдсан "Шинэ Өндөрхаан" хорооллын эхний ээлжийн 120 айлын орон сууцны нээлтийн ёслол боллоо.
Мэдээллийн алба

Засгийн газрын "Аймаг бүрт 1000 айл" орон сууц хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймгийн Чингис хотод Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдсан "Шинэ Өндөрхаан" хорооллын эхний ээлжийн 120 айлын орон сууцны нээлтийн ёслол боллоо.Нээлтэнд Улсын их хурлын гишүүн Д.Гантулга, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, ИТХ-ын дарга Л.Батсайхан, Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал Ж.Хичээнгүй, барилга угсралтын гүйцэтгэгч "Дүрт Уул" ХХК-ийн ерөнхий инженер н.Оюунчимэг нар болон орон нутгийн удирдлагууд оролцлоо. УИХ-ын гишүүн Д.Гантулга хэлэхдээ: Аймаг орон нутгийн Бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж олон сайхан орон сууцыг бариулж буй Төрийн орон сууцны корпорацийн удирдлагууд болон инженер техникийн ажилтан албан хаагчдад талархал илэрхийллээ. Шинэ Өндөрхаан" хорооллын 120 айлын орон сууцны 1 өрөө нь 32,84 м2, 2өрөө нь 42,92,- 43,75-45,84 м2, 3 өрөө нь 66,83м2 хэмжээтэй бөгөөд хувийн хэвшил, төрийн албан хаагчдад нээлттэй борлуулах юм.Төрийн орон сууцны корпораци нь аймаг орон нутгийн Бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж өнгөрсөн хугацаанд Хэнтий аймгийн Чингис хотод Засгийн газрын “40000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 30 айлын орон сууц, Тэмүүжин” хорооллын гадна инженерийн шугам сүлжээний холболтын ажлуудыг хийсэн билээ.Мөн Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийг аймаг бүрт эхлүүлэн ажиллаж өнөөдрийн байдлаар нийт 929 айлын орон сууцыг түрээсийн орон сууцны санд шилжүүлээд байна.


















