Шинэ Зеландчууд регбийн дэлхийн аварга боллоо
Лондон хотноо жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг регбийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагнал болон бусад шилдгүүдийг тодруулах ёслолын ажиллагаа саяхан боллоо.
Мэдээллийн алба

Лондон хотноо жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг регбийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагнал болон бусад шилдгүүдийг тодруулах ёслолын ажиллагаа саяхан боллоо. Харин өнгөрөгч бямба гарагт регбийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Шинэ Зеландын баг Австралийн багтай тоглож, 34-17-ийн харьцаатай ялснаар, тэд түүхэндээ анх удаа регбийн дэлхийн аварга болоод байна.
Шинэ Зеландын багийн хагас довтлогч Дан Картер 3 дахь удаагаа дэлхийн регбийн холбооны шилдэг тоглогчоор шалгарлаа. Тэрбээр 2005, 2012 онд шилдэг тоглогчийн шагналыг авч байсан юм. Харин багийн ахлагч Ричи Маккау мөн 3 удаа энэхүү шагналын эзэн болж байжээ.
Шилдэг дасгалжуулагчаар Австралийн регбийн холбооны дасгалжуулагч Майкл Чейка шалгарлаа. Гэвч Шинэ Зеландын баг энэ шагналыг шударга биш хэмээн үзэж байна. Учир нь Чека Австралийн багийг жилийн өмнө нь л хүлээн авсан, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хангалттай бэлтгэх хугацаа байгаагүй гэж тайлбарлаж байгаа юм.


















