Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шинээр мэндэлсэн 500 хүүхэд тутмын нэг нь зүрхний гажигтай

Шинээр мэндэлсэн 500 хүүхэд тутмын нэг нь зүрхний гажигтай гэсэн онош сонсож байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинээр мэндэлсэн 500 хүүхэд тутмын нэг нь зүрхний гажигтай
Шинээр мэндэлсэн 500 хүүхэд тутмын нэг нь зүрхний гажигтай. Зураг: МҮОНРТ

Шинээр мэндэлсэн 500 хүүхэд тутмын нэг нь зүрхний гажигтай гэсэн онош сонсож байна. Тэгвэл Шастины нэрэмжит III эмнэлэгийн эмч нар Солонгосын мэргэжилтнүүдтэй хамтран Монголд хараахан хийж чадахгүй байгаа зүрхний мэс заслыг дахин амжилттай хийсэн байна. Ингэснээр төрөлхийн зүрхний гажигтай төрсөн 13 хүүхдийг аварчээ.

Хүний зүрх минутад 90-120 удаа цохилох ёстой байдаг бол хүүхдийн зүрх түүнээс хоёр дахин олон цохилох учиртай. Гэтэл зүрхний гажигтай хүүхдүүдийн хувьд хэд хэдэн эмгэг хавсарсан байдаг. Тэгвэл ганцхан удаагийн зүрх зогсоох мэс заслаар 4 эмгэгийг төгс эмчилж болдог байна.

Шастины нэрэмжит III эмнэлэгийн хувьд дөрвөн жилийн турш гадны багтай хамтран Монголд хийдэггүй зүрхний мэс заслаар 50 орчим хүүхдийн амь насыг аварсан. Тус эмнэлэгийн зүрхний мэс заслын тасагт 200 гаруй хүүхэд хяналтад байдаг ч тэднээс амь насны заалттай, цаг хугацаа алдаж болохгүй хүүхдүүдийг энэ удаагийн хамтарсан багийн мэс засалд багтаасан гэж байна.

Хуваалцах