Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шинээр мэргэжил олгох курсын бүртгэл эхэллээ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн дэргэдэх өндөр хүчдэлийн монтёрын мэргэжил олгох курсын сургалт аравдугаар сарын 17-ны өдрөөс эхэлнэ. Сургалтад хамрагдах хүсэлтэй иргэдийг аравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн бүртгэх тул

УТ
УБЦТС ТӨХК

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинээр мэргэжил олгох курсын бүртгэл эхэллээ
Шинээр мэргэжил олгох курсын бүртгэл эхэллээ. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн дэргэдэх өндөр хүчдэлийн монтёрын мэргэжил олгох курсын сургалт аравдугаар сарын 17-ны өдрөөс эхэлнэ. Сургалтад хамрагдах хүсэлтэй иргэдийг аравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн бүртгэх тул дараах материалыг бүрдүүлж тус компанийн төв байрны 101 тоот өрөөний бичиг хэргийн мэргэжилтэнд өгнө үү.

Бүрдүүлэх материал:

1. Анкет, өргөдөл /бичиг хэргийн мэргэжилтнээс авах боломжтой/

2. Иргэний үнэмлэх /хуулбар/

3. Боловсролын гэрчилгээ /хуулбар/

4. Эрүүл мэндийн хуудас /бичиг хэргийн мэргэжилтнээс авах боломжтой/

5. 3х4 хэмжээтэй цээж зураг 4 хувь.

УБЦТС ТӨХК нь 2010 оноос эхлэн өндөр хүчдэлийн монтёрын мэргэжил олгох, аж ахуйн нэгжүүдийн хүсэлтээр аюулгүй ажиллагааны мэргэшлийн групп олгох, баталгаажуулах сургалтыг тусгай зөвшөөрлийн дагуу жил бүр явуулж байна.

Хуваалцах