Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Шинобу файт-2018”-д түрүүлсэн тамирчинг 10 сая төгрөгөөр урамшуулна

Уг тулаан өнгөрсөн бямба гарагт эхэлсэн бөгөөд эхний 10 тамирчин маргааш нь тулалдсан бол үлдсэн тулаанчид энэ сарын 24-нд хүч сорино.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Шинобу файт-2018”-д түрүүлсэн тамирчинг 10 сая төгрөгөөр урамшуулна
“Шинобу файт-2018”-д түрүүлсэн тамирчинг 10 сая төгрөгөөр урамшуулна. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн кокбоксын шилдгийн шилдгийг шалгаруулах “Шинобу файт-2018” тулаан 60 кг-ын жинд анх удаагаа зохион байгуулагдана.

Уг тэмцээнд шилдэг 18 тамирчин хурд хүчээ сорьж аваргаа тодруулах бөгөөд аварга авсан тулаанчийг 10 сая төгрөгөөр урамшуулах юм.

Уг тулаан өнгөрсөн бямба гарагт эхэлсэн бөгөөд эхний 10 тамирчин маргааш нь тулалдсан бол үлдсэн тулаанчид энэ сарын 24-нд хүч сорино.

Эдгээр тулаанаас шилдэг найман тамирчин шалгарах бөгөөд дөрвийг нь хасах халз тулаанаа ирэх дөрөвдүгээр сарын 7-нд хийнэ.

Улмаар 10 саяын төлөө буюу аваргаа тодруулах сүүлийн тулаанаа дөрөвдүгээр сарын 14-ыг сонгожээ.

Хуваалцах