Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Шинзо Абэ, Дональд Трамп нарын уулзалт Нью-Йорк хотноо боллоо

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялагч Дональд Трамп нарын уулзалт хэдхэн цагийн өмнө өндөрлөлөө.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинзо Абэ, Дональд Трамп нарын уулзалт Нью-Йорк хотноо боллоо
Шинзо Абэ, Дональд Трамп нарын уулзалт Нью-Йорк хотноо боллоо. Зураг: МҮОНРТ

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялагч Дональд Трамп нарын уулзалт хэдхэн цагийн өмнө өндөрлөлөө. Энэ уулзалт Нью-Йоркийн Манхэттан дүүрэг дэх Трамп цамхагт орон нутгийн цагаар 17:00 цагт эхэлсэн юм.

Японы "Эн Эйч Кэй" телесуваг энэхүү уулзалтын дараа тэдний хийлгэсэн хэвлэлийн бага хурлыг шууд дамжуулан үзүүлсэн юм. Мөн Японы Ерөнхий сайд үүрэгт ажилдаа хараахан ороогүй байгаа, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагчтай ийнхүү анх удаагаа уулзаж байгааг "Эн Эйч Кэй" онцолж байна.

Японы Ерөнхий сайд Трамптай хийсэн уулзалт онцгой халуун дулаан уур амьсгалд болсныг тэмдэглэн хэлсэн байна. Мөн тэд уулзалт ярилцлага нээлттэй болсныг онцолсны хамтаар цаашид харилцан итгэлцсэн харилцааг бий болгох боломжтой юм байна гэдэг сэтгэгдэл энэ уулзалтаас төрсөн гэдгийг мэдэгдсэн байна. Гэхдээ Японы Засгийн газрын тэргүүн энэ удаагийн уулзалт албан бус байсан тул гэдэг шалтгаанаар илүү тодорхой мэдээлэл хийхээс татгалзсан байна.

Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх компанийхаа үеэр төрийн тэргүүнээр сонгогдвол улс орноо Номхон далайг дамнасан түншлэлийн чөлөөт худалдааны гэрээнээс гаргахаа амалж байсан. Мөн АНУ, Японы эвслийг түүний дотор их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулахад хүрч байгаа тул Японы нутгаас цэргээ гаргана хэмээн мэдэгдэж байсан. Харин Шинзо Абэ Дональд Трамптай хийсэн анхны энэ уулзалтынхаа үеэр Япон, Америкийн эвсэл дипломат бодлого, аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагааны төв болж байгааг тайлбарласан байх гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Мөн Японы Ерөнхий сайд Трамптай хувийн нөхөрсөг харилцаатай болж, хоёр талын харилцаа хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг зорьж байгаа бололтой гэж ажиглагчид үзэж байна. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ хилийн чинад дахь долоо өдрийн айлчлалаа ийнхүү эхлүүлээд байна. Тэрбээр АНУ-аас гадна Перу, Аргентин улсад айлчлах юм.

Хуваалцах