Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ширээний теннисний багийн тэмцээнд Орхон болон Багахангайн баг түрүүллээ

Монголын бүх ард түмний спортын XV наадмын ширээний теннисний шигшээ тэмцээн энэ сарын 14-17-нд “Оч” клубт болж байна. Тус тэмцээнд 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан эрэгтэй 28, эмэгтэй 27 багийн 170 орчим теннисчин өрсөлдөж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ширээний теннисний багийн тэмцээнд Орхон болон Багахангайн баг түрүүллээ
Ширээний теннисний багийн тэмцээнд Орхон болон Багахангайн баг түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Монголын бүх ард түмний спортын XV наадмын ширээний теннисний шигшээ тэмцээн энэ сарын 14-17-нд “Оч” клубт болж байна. Тус тэмцээнд 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан эрэгтэй 28, эмэгтэй 27 багийн 170 орчим теннисчин өрсөлдөж байна.

Өчигдөр эрэгтэйчүүдийн багийн төрлийн өрсөлдөөнд Орхон аймгийн тамирчин Ч.Нямаа, Ж.Мөнхзориг, М.Бат-Эрдэнэ нарын баг алтан медаль хүртсэн бол Хэнтий аймгийн Я.Бэгз, М.Ариунболд, Н.Энхсайхан нар дэд байр, Чингэлтэй дүүргийн С.Галбадрах, Ч.Эрдэнэбаяр, Н.Энхбаяр нар гуравдугаар байр эзлэв.

Харин эмэгтэй багийн төрөлд Багахангай дүүргийн тамирчин М.Ундрам, Б.Эгшиглэн, Т.Ариунтуяа нар түрүүлж, Говьсүмбэр аймгийн Г.Мөнхгэрэл, Б.Мөнхзаяа, Г.Сэлэнгэмөрөн мөнгөн медаль хүртэж, Баянхонгор аймгийн теннисчин Г.Буянтогтох, Б.Мөнхчимэг, Б.Хонгорзул нар хүрэл медалийн тавцанд гарлаа.

Хуваалцах