Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ширээний теннисний ДАШТ хаалттай системийн хүрээнд болно

Ширээний теннисний ДАШТ есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 9-нд БНХАУ-ын Чэндү хотноо болно.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ширээний теннисний ДАШТ хаалттай системийн хүрээнд болно
Ширээний теннисний ДАШТ хаалттай системийн хүрээнд болно. Зураг: МҮОНРТ

Ширээний теннисний ДАШТ есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 9-нд БНХАУ-ын Чэндү хотноо болно. Өмнөд хөрш Ковид-19-ийг тэглэх хатуу бодлогын хүрээнд спортын томоохон арга хэмжээнүүдийг цуцлах юм уу хойшлуулсаар байгаа ч ширээний теннисний ДАШТ-ийг тасалдуулалгүй зохион байгуулахаар шийджээ. Гэхдээ Бээжингийн Өвлийн олимпын адил хаалттай менежментийн системийн хүрээнд тус тэмцээнийг зохион байгуулах юм байна.

ДАШТ-д мянга гаруй ширээний теннисчин оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн бөгөөд тэд бүгд тусгай нислэгээр Чэндүд газардана. Улмаар тэмцээний турш тоглолтын ордон, зочид буудал гэсэн маршрутын дагуу л зорчих юм. Мөн зочид буудлынхаа гаднах цэцэрлэгт хүрээлэнд салхилж болох аж.

БНХАУ ковидыг тэглэх чанга хатуу бодлого хэрэгжүүлж буй. Үүний улмаас тус улсад зохиогдох спортын олон тэмцээн цуцлагдах юм уу хойшлоод байна. Тухайлбал, ирэх жил Нанжинд болох хөнгөн атлетикийн танхимын ДАШТ 2025 он хүртэл хойшилсон. Мөн Хонконг, Макаод болох бадминтоны дэлхийн цуврал тэмцээнүүд гурав дахь жилдээ дараалан цуцлагдаад байна. Түүнчлэн Ханжоуд зохиогдох ёстой байсан Азийн наадам 2023 он хүртэл хойшлоод байгаа билээ.

Харин ширээний теннисний ДАШТ өвлийн олимпоос хойш тус улсад зохиогдох спортын анхны том тэмцээн болно.

Хуваалцах