Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шонхрууд зүүн бүсийг хошуучлалаа

Шийдвэрлэх үед “Шонхрууд” баг ээлж дараалсан техникийн алдаа авч хүнд байдалд орсон юм. Сүхбаатар аймаг оноог нөхөж чадалгүй явсаар хожигдол хүлээлээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шонхрууд зүүн бүсийг хошуучлалаа
Шонхрууд зүүн бүсийг хошуучлалаа. Зураг: МҮОНРТ

Зүүн бүсийн аваргын төлөөх цувралын гурав дахь тоглолт өчигдөр МҮЭСТО-нд боллоо. Тоглолтын эхнээс Ховд Шонхрууд илүү тоглолтыг үзүүлж байсан ч гэхдээ хоёрдугаар үед Сүхбаатар “Альянс Тех” баг оноог зургаа болгож ойртуулсан юм. Гэхдээ гуравдугаар үе эхлээд Ховд Шонхрууд баг онооны зөрүүг эргүүлэн холтгож 20 онооны давуу болж итгэл төгс тэргүүлж эхэлсэн юм.

Шийдвэрлэх үед “Шонхрууд” баг ээлж дараалсан техникийн алдаа авч хүнд байдалд орсон юм. Сүхбаатар аймаг оноог нөхөж чадалгүй явсаар хожигдол хүлээлээ.

Сүхбаатар аймгийн багийн ахлагч энэ тоглолтод “Ховд Шонхрууд” багаас Э.Дөлгөөн 23 оноо, 21 самбар авч дабл дабл хийсэн байна.

Мөн BJ Young 23 оноо, арван самбар, найман оновчтой дамжуулалт, Г.Цэнгүүнбаяр 14 оноо, 11 самбар авлаа. Харин эсрэг багаас Б.Золбаяр 13 оноогоор багаа тэргүүлсэн бол багийн ахлагч Б.Батзолбоо 15 довтолгооноос нэгийг нь ч хийсэнгүй.

Цувралын дараагийн тоглолтод техникийн алдааны улмаас Шонхрууд багийн тоглогч BJ Young, Б.Хангай нар дасгалжуулагч Ш.Азжаргал нар оролцохгүй аж.

Хуваалцах