Шри-Ланкад ирэхийг хориглосон хязгаарлалтаа цуцлахыг уриалжээ
Шри-Ланк улсын Ерөнхийлөгч Майтрипала Сирисена үндэсний аюулгүй байдал нь сэргэсэнтэй холбоотойгоор гадаадын улс орнуудын Элчин сайд нарт иргэдээ Шри-Ланкад ирэхийг хязгаарласан
Мэдээллийн алба

Шри-Ланк улсын Ерөнхийлөгч Майтрипала Сирисена үндэсний аюулгүй байдал нь сэргэсэнтэй холбоотойгоор гадаадын улс орнуудын Элчин сайд нарт иргэдээ Шри-Ланкад ирэхийг хязгаарласан хязгаарлалтаа цуцлахыг уриалжээ. Энэ тухай “АдаДерана” порталд мэдээлсэн байна.
Тэрбээр дипломатчдад мэдэгдэхдээ улс оронд нь алан хядах аюул заналхийллийг эсэргүүцэх чадавх нь нэмэгдсэн гэжээ. Одоогийн байдлаар бүх алан хядагчийн 95 хувийг нь саатуулсан гэсэн байна.
Шри-Ланкийн төрийн тэргүүн түүнчлэн гадаадын тагнуулын байгууллагууд дайчдыг бүрэн устгахад тусална гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нд Шри-Ланкийнкатолик сүмүүд болон таван одтой зочид буудлуудад цуврал дэлбэрэлт гарч, 250 гаруй хүн амиа алдсан юм.


















