Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Шри ланкийн Ерөнхийлөгч тусгай албадын удирдлагуудыг огцруулахаа зарлалаа

Шри ланкийн Ерөнхийлөгч тус улсын тусгай албадын өнгөрсөн ням гаригт цуврал халдлага гарахаас урьдчилан сэргийлж чадаагүйг хүлээн зөвшөөрсөн байна. Тусгай албадынханд ийм халдлага үйлдэхээр бэлтгэж байгаа тухай мэдээлэл байсан ч тэдгээрийгээ улс орны удирдлагуудад мэдээлж, тайлагнаагүй гэдгийг мэдэг

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шри ланкийн Ерөнхийлөгч тусгай албадын удирдлагуудыг огцруулахаа зарлалаа
Шри ланкийн Ерөнхийлөгч тусгай албадын удирдлагуудыг огцруулахаа зарлалаа. Зураг: МҮОНРТ

Шри ланкийн Ерөнхийлөгч тус улсын тусгай албадын өнгөрсөн ням гаригт цуврал халдлага гарахаас урьдчилан сэргийлж чадаагүйг хүлээн зөвшөөрсөн байна. Тусгай албадынханд ийм халдлага үйлдэхээр бэлтгэж байгаа тухай мэдээлэл байсан ч тэдгээрийгээ улс орны удирдлагуудад мэдээлж, тайлагнаагүй гэдгийг мэдэгдсэн юм.

Маитрипала Сирисена Шри-Ланкийн Ерөнхийлөгч: өнөөдөр тусгай албадынханд цуврал халдлагуудад бэлтгэж байгаа тухай урьдчилсан анхааруулсаар байхад яагаад таслан зогсоож урьдчилан сэргийлж чадсангүй вэ гэдэг асуулт ихээр тавигдаж маргаан үүсгэж байна. Тагнуулын албадынхангадны тусгай албадаас авсан энэ мэдээллээ холбогдох албан тушаалтнуудаар дамжуулан Ерөнхийлөгчид мэдэгдсэн бол шаардлагатай арга хэмжээг шуурхай авах байсан. Тиймээс хариуцлага алдсан албаныханд хатуу арга хэмжээ авахаар шийдвэрлээд байна. Ойрын өдрүүдэд би цагдаа, аюулгүй байдлын хүчнийг бүхэлд нь өөрчилж шинэчлэх болно. 24 цагийн дотор хүчний бүх байгууллага, тусгай албадын дарга нарыг огцруулна.

Шри ланкийн тагнуул тусгайхан хангалтгүй ажилласан гэдэг Шри Ланкийн Ерөнхий сайд Ранил Викрамасингх ч мэдэгдсэн юм. Тэрээр Коломбо хотноо хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр Ерөнхийлөгчөөс гадна засгийн газрын тэргүүнд ч тусгай албадын гаднытусгайгийнхний өгсөн мэдээллийг танилцуулаагүйг мэдэгдсэн байна. энэ хооронд цуврал дэлбэрэлтээс болж амиа алдсан хүний тоо нэмэгдсээр сүүлийн мэдээгээр 359 д хүрээд байна. Мөн тэдгээрийн 45 нь бага насны хүүхдүүд байгаа тухай ЮНИСЕФ мэдэгдэж байна. Харин мөрдөн шалгах ажиллагааны тухайд нийт 60 хүнийг сэжиглэн саатуулсан байна.

Мөрдөгчид энэ дэлбэрэлтүүдийг үйлдэхэд 9 амиа золиослогч ашигласан хэмээн үзсэн төдийгүй тэднээс 8 ийнх нь цогцсыг таниулсан байна. Амиа золиослогчид дотор нэг эмэгтэй байсныг ч мэдээлж байна. Шри Ланкийн мөрдөгчдөд АНУ ын Холбооны мөрдөх товчооны ажилтнууд дэмжлэг үзүүлж байгаа тухай Америкийн дипломат төлөөлөгчийн газраас мэдээлснийг хэвлэлүүд дамжуулж байна.

Хуваалцах