ШШГЕГ-ын алба хаагчид улсын гарьд Н.Ганбаатар, дэд тэргүүн Д.Данзан нарын эсэргүүцлийг давсангүй
Олон жил маргаан дагуулсан энэ асуудалд гурван шатны шүүхийн шийдвэрээр “Их Эе”-ийг хуралдуулж болохгүй гэсэн байдаг. Уг шийдвэрийг Шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид Р.Нямдоржид гардуулан өгөхөөр удаа дараа хүргүүлсэн боловч тэрбээр хүлээж аваагүй гэдэг.
Мэдээллийн алба

МҮБХ-ын “Их эе” хурал маргааш болж, тус холбоог 28 жил удирдсан Р.Нямдорж, Д.Данзан нар ажилаа хүлээлгэн өгнө.
Өнгөрсөн оны сүүлээр яруу найрагч Ү.Хүрэлбаатар, тод манлай уяач Д.Дуламсүрэн, дархан аварга А.Сүхбат тэргүүтэй зүтгэлтэн “Их эе”-ийг хуралдуулж бөхийн холбооны тэргүүнээр “Гацуурт” группын ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар Л.Чинбатыг нэр дэвшүүлсэн билээ.
Олон жил маргаан дагуулсан энэ асуудалд гурван шатны шүүхийн шийдвэрээр “Их Эе”-ийг хуралдуулж болохгүй гэсэн байдаг. Уг шийдвэрийг Шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид Р.Нямдоржид гардуулан өгөхөөр удаа дараа хүргүүлсэн боловч тэрбээр хүлээж аваагүй гэдэг.
Тиймээс өчигдөр ШШГЕГ-ын алба хаагчид Р.Нямдорж тэргүүнд шийдвэрийг гардуулж өгөхөөр тусгай ажиллагаа явуулсан ч түүний хүү, улсын гарьд Н.Ганбаатар, дэд тэргүүн Д.Данзан нарын эсэргүүцлийг давсангүй.
Ямартай ч МҮБХ-ны тэргүүнээр маргааш хэн сонгогдох нь оньсго мэт байна.


















