Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шүдлэн насны морьд зурхайнаас эргэлээ

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьд гарааны морь бүртгүүлснээс 233 нь

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шүдлэн насны морьд зурхайнаас эргэлээ
Шүдлэн насны морьд зурхайнаас эргэлээ. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хурдан морины уралдаан өнөөдөр Хүй долоон худагт шүдлэн насны морьдын уралдаанаар үргэлжилж байна.

Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэн насны морины уралдаанд нийт 192 шүдлэн уралдуулахаар бүртгүүлснээс 75 нь сэрвээний өндрийн стандартыг хангаж, гарааны зурхайнаас эргэлээ. Шүдлэн насны морьд нийт 15 км зайд уралдах юм.

Тун удахгүй шүдлэн насны морьдын түрүү магнай тодорно.

Хуваалцах