Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шугам замд саад учруулсан тээврийн хэрэгслийн тоо өмнөх оныхоос буурчээ

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаатай Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, Нийслэлийн тээврийн газрын удирдлагууд, холбогдох албаныхан танилцлаа. Энэ үеэр нэгтгэлийн удирдлагууд “Зорчигч тээврийн нэгтгэл”

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Шугам замд саад учруулсан тээврийн хэрэгслийн тоо өмнөх оныхоос буурчээ
Шугам замд саад учруулсан тээврийн хэрэгслийн тоо өмнөх оныхоос буурчээ. Зураг: МҮОНРТ

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаатай Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, Нийслэлийн тээврийн газрын удирдлагууд, холбогдох албаныхан танилцлаа. Энэ үеэр нэгтгэлийн удирдлагууд “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нь 2017 онд Нийслэлийн тээврийн газартай байгуулсан гэрээгээ бүрэн хангалттай буюу 96 хувь биелүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 8,5хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Өдөр тутмын шугам замын хяналтыг сайжруулснаар шугамын үйлчилгээнд ажилласан цагийн гүйцэтгэл өмнөх оноос 1,5 хувь нэмэгдүүлсэн. Жолооч нарын тэрэг дамжилтыг таслан зогсоож, хөдөлмөр зохион байгуулалтыг оновчтой хийснээр техникийн эвдрэл, саатал буурч өдөр тутмын өглөөний гаралт, оройн буултын гүйцэтгэлийг өмнөх оноос 0,5 хувь нэмэгдүүлж ажиллаж байна. Өдөр тутмын хөдөлмөр зохион байгуулалтыг оновчтой болгосноор өмнөх оноос 1,1-р хувь ээлж солилт нэмэгдсэн. Зам тээврийн осол зөрчил өмнөх оноос 29.9 хувиар буурууллаа.

Шугам замд саад учруулсан тээврийн хэрэгслийн тоо өмнөх оноос 6 дахин буурсан байна.

Замын хөдөлгөөний дүрмийн зөрчил өмнөх оноос 4 дахин буурсан байна.

Тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлын коэффицент 2016 онд 90,4 хувь байсан бол 2017 онд 92,9 хувь болж 2,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2016 онд замд эвдэрсэн тээврийн хэрэгслийн тоо 10.36 дахин буурсан.

Цахилгаан хангамжийн албаны хэмжээнд цахилгааны саатал 2016 онд 299 цаг гарч байсан бол 2017 оны хэмжээнд 173 цаг гарч 1.7 дахин буурсан үзүүлэлттэй байна.

2017 оны 3 дугаар улирлын байдлаар 2016 оны 3 дугаар улиралтай харьцуулахад:

1. Нийт орлого 1,208.3 сая төгрөгөөр нэмэгдсэн

2. Алдагдлыг 967.3 сая төгрөгөөр бууруулсан

3. Нэг төгрөгийн орлогод ногдох зардал 4 хувиар буурсан.

Алдагдлыг өмнөх оны мөн үеийнхээс 1 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс 2,1 дахин буюу 1,9 тэрбум төгрөгөөр бууруулж ажилласан. 2016 оны санхүүгийн тайланд “Нийслэл аудит” ХХК аудит хийж “ЗӨРЧИЛГҮЙ” санал дүгнэлттэй гэрчилгээ олгосон” гэдгийг танилцуулсан.

Мөн “Парк шинэчлэлтийг хийж, автобусны эцсийн буудлуудад гэрэлтүүлэг, камер суурилуулж, бие засах газрын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг уламжилсан. U money карт зарах цэгийн тоог нэмж, зорчих хэсгийг хааж хувийн тээврийн хэрэгслүүд зогсож байгаад анхаарч, нэгдүгээр эгнээгээр автобус чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлэхгүй бол шатахуун илүү зарцуулах хүндрэл үүсч байгааг танилцуулсан.

Хотын Ерөнхий менежер “Г.Төмөрбаатар захиралтай “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн үйл ажиллагаа хэвийн, сайн ажиллаж байна. Танай хамт олон өмнөө тавьсан зорилгоо биелүүлж, өр авлагаа барагдуулан нийслэлийн иргэдийг нийтийн тээврээр ая тухтай үйлчлүүлэхэд анхаарч, бүхий бололцоогоо дайчлан ажиллаж байгаад Нийслэлийн Засаг даргын өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье. Нийслэлийн 2018 оны ажлын зорилтод автобусны эцсийн буудлуудыг тохижуулахаар туссан байгаа учраас гэрэлтүүлэг тавьж, бие засах газрын асуудлыг шийдвэрлэх болно” гэдгийг хэллээ.

Хуваалцах