Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ШӨХТГ нь хэрэглэгчийн боловсролыг дэмжсэн ОУ-ын шилдэг байгууллагуудын нэгээр шалгарлаа

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь гадаад хамтын ажиллагааны хүрээнд Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагуудын сүлжээ (ICPEN) -нд элсэн идэвхтэй оролцоотойгоор хамтран ажилладаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ШӨХТГ нь хэрэглэгчийн боловсролыг дэмжсэн ОУ-ын шилдэг байгууллагуудын нэгээр шалгарлаа
ШӨХТГ нь хэрэглэгчийн боловсролыг дэмжсэн ОУ-ын шилдэг байгууллагуудын нэгээр шалгарлаа. Зураг: МҮОНРТ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь гадаад хамтын ажиллагааны хүрээнд Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагуудын сүлжээ (ICPEN) -нд элсэн идэвхтэй оролцоотойгоор хамтран ажилладаг.
Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагуудын сүлжээ (ICPEN)-ээс гишүүн улс орнуудын хэрэглэгчийн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр хийж буй шинэ санаачилга, үүрэг оролцоог нэмэгдүүлэх, сайн туршлагыг түгээн сурталчлах үүднээс зохион байгуулсан “Хэрэглэгчийн боловсрол”-ыг дэмжсэн шилдэг байгууллагыг шалгаруулах үйл ажиллагаа 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр болж өнгөрлөө.

Тус шагналын шалгаруулалт нь

1.Тогтвортой хэрэглээ,тогтвортой боловсрол

2. Цахим ертөнц дэх хэрэглэгчийн хөтөч гэсэн хоёр ангиллаар зохион байгуулагдсан бөгөөд шалгаруулалтын ажлын хэсэгт Швед, Перу, Замби, АНУ, Австрали улсын хэрэглэгчийн байгууллагын төлөөллүүд оролцсон юм.

Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагуудын 2020 оны анхдугаар бага хурлын үеэр “Хэрэглэгчийн боловсрол” шагналыг шалгаруулах үйл ажиллагаа боллоо. Тус шагнал, арга хэмжээний “Тогтвортой хэрэглээ, тогтвортой боловсрол” ангилалд дараах байгууллагууд шалгарсан юм. Үүнд:

- БНСУ-ын Хэрэглэгчийн байгууллага “Хэрэглэгчийн боловсрол, мэдлэгийг сайжруулах замаар тогтвортой хэрэглээний соёлыг түгээх” компанит аян,
- Монгол Улсын Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар “Хүүхэд эрхэм хэрэглэгч” аян,
- Япон улсын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газар, “Хүнсний хог хаягдлыг бууруулахыг дэмжих тухай хууль” аян, үйл ажиллагаагаар тус тус шалгарлаа.

Эх сурвалж: https://icpen.org/initiativesУТАС: “ХЭРЭГЛЭГЧИЙН УТАС – 115”ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

Хуваалцах