Шүлхийн вакцины нөөц 1.1 сая малыг вакцинжуулахад хүрэлцэнэ
Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга сумын нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан вакцинжуулалтын ажил эхлээд байгаа.
Мэдээллийн алба

Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга сумын нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан вакцинжуулалтын ажил эхлээд байгаа.
Одоогийн байдлаар нийт 14 мянган малыг вакцинжуулсан бөгөөд уг вакцин нь зургаан сарын дархлаа үүсгэх юм.
ОХУ-д үйлдвэрлэсэн “А”, ”О” хэвшлийн шүлхий өвчнөөс сэргийлэх уг вакцинаар нийт 1.1 сая орчим малыг вакцинжуулах шаардлага үүсээд байгаа.
Тиймээс өөр аймагт шүлхий өвчин гарвал нөөц хүрэлцэхгүйд хүрсэн талаар албаныхан онцолсон байна. Учир нь, 2014 оны төлөвлөгөөт вакцинжуулалтыг тендерээр нийлүүлэх ажил хүлээгдэж байгаа аж.


















