Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шөнийн автобус нөгөөдөр үйлчилгээнд гарна

Нийслэлийн Тээврийн газраас иргэдийн хүсэлтийг харгалзан үзэж, зуны саруудад шөнийн тээврийн үйлчилгээг явуулдаг болсон. Тэгвэл энэ жилийн үйлчилгээг энэ сарын 14 буюу ирэх бямба гарагаас явуулж эхлэхээр болжээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шөнийн автобус нөгөөдөр үйлчилгээнд гарна
Шөнийн автобус нөгөөдөр үйлчилгээнд гарна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Тээврийн газраас иргэдийн хүсэлтийг харгалзан үзэж, зуны саруудад шөнийн тээврийн үйлчилгээг явуулдаг болсон. Тэгвэл энэ жилийн үйлчилгээг энэ сарын 14 буюу ирэх бямба гарагаас явуулж эхлэхээр болжээ. Тодруулбал, троллейбусны “Ханын материалын комбинат-Офицеруудын ордон”, их багтаамжийн автобусны “7 буудал-МУБИС” болон “Нисэх-МУБИС” чиглэлийн нийт найман тээврийн хэрэгсэл үйлчлэх аж. Оройн 22:00-02:00 цаг хүртэл үйлчлэх ба том хүн 1000 хүүхэд 200 төгрөгөөр зорчих юм. Эргэлтийн хугацаа 30-35 минут байх аж.

Түлхүүр үг:Шөнийн автобус нөгөөдөр үйлчилгээнд гарна
Хуваалцах