Шуудан илгээмжийн үйлчилгээнд онлайн программ ашиглана
Ирэх сарын 1-ээс шуудан илгээмжийн үйлчилгээнд онлайн программ ашиглана. Ингэснээр гаалийн байцаагчид илгээмжээр ирж байгаа бараа бүтээгдэхүүний мэдээллийг өмнө нь авч гаалийн үйлчилгээ илүү шуурхай, найдвартай болох юм.
Мэдээллийн алба

Ирэх сарын 1-ээс шуудан илгээмжийн үйлчилгээнд онлайн программ ашиглана. Ингэснээр гаалийн байцаагчид илгээмжээр ирж байгаа бараа бүтээгдэхүүний мэдээллийг өмнө нь авч гаалийн үйлчилгээ илүү шуурхай, найдвартай болох юм. Түүнчлэн иргэд илгээмжээ аль дамжин дээр, хаана яваа, эзэндээ хүрсэн эсэхийг онлайнаар шууд харах боломжтойг ГЕГ-ын улс хоорондын шуудан илгээмжийн газрын дарга Б.Мягмар онцоллоо.
Өнөөдөр Гаалийн ерөнхий газар болон Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран ажиллах санамж бичиг зурснаар дээрх ажлыг хамтран хэрэгжүүлэх юм. Нэмж дуулгахад манай улсын хэмжээнд шуудан илгээмжийн чиглэлээр 40 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр компани ч уг программыг ашиглах боломжтой юм.


















