“Шүүх анагаах ухааны шинжилгээ лабораторийн иж бүрэн цогцолбор” барилгын шав тавилаа
Мэдээллийн алба

“Шүүх анагаах ухааны шинжилгээ лабораторийн иж бүрэн цогцолбор” барилгын шав тавилаа.
Тус цогцолбор нь Шүүх анагаах ухааны шинжилгээний орчин, тоног төхөөрөмж, дэд бүтцийг олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэх, Шүүх шинжилгээний байгууллагын үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх, гэмт хэргийг илрүүлэхэд шаардлагатай шинжилгээг орчин үеийн дэвшилтэт технологид тулгуурлан хийж гүйцэтгэхээрээ давуу талтай.
“МОН-22: Шүүхийн шинжилгээний байгууллагын хүчин чадлыг сайжруулах” төслийг 2022 оноос Хууль зүй, дотоод хэргийн яам, БНСУ-ын “Экспорт-Импорт” банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү цогцолборыг Улсын төсөв болон БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлж, хийж гүйцэтгэхээр болсон. Улсын төсвийн хөрөнгөөр барилга барих талбай, үерийн далан, гүүрэн байгууламж, дэд бүтцийг санхүүжүүлэх бол харин зээлийн хөрөнгөөр барилга байгууламжийн зураг төсөл, архитектур дизайн, барилга угсралт, эмнэлгийн тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, суурилуулалт, Шүүх анагаах ухааны лабораторийн удирдлагын нэгдсэн системийн хөгжүүлэлт, чадавх бэхжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлнэ.
Шүүх анагаах ухааны шинжилгээ лабораторийн барилга нь Хан-Уул дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын эзэмшлийн 9992м2 газарт баригдана.


















