Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ

Шүүх хуралдааны ил тод нээлттэй байх зарчим хангагдаж, шүүх хуралдааны бүхий л үйл явцыг харуулсан дуу, дүрс бичлэгийн архивын сан бүрдэж, хэргийн оролцогчид, иргэд хэдийд ч тэр бүгдтэй танилцах боломжтой болсонтой холбогдуулан өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Зураг: МҮОНРТ

Шүүх хуралдааны ил тод нээлттэй байх зарчим хангагдаж, шүүх хуралдааны бүхий л үйл явцыг харуулсан дуу, дүрс бичлэгийн архивын сан бүрдэж, хэргийн оролцогчид, иргэд хэдийд ч тэр бүгдтэй танилцах боломжтой болсонтой холбогдуулан өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Шүүхийн салбарт хийж байгаа мэдээллийн технологийн энэхүү шинэчлэлтэй холбоотойгоор 21 аймгийн болон нийслэлийн Багануур дүүргийн шүүхэд видео хурлын систем нэвтрүүлснээр бүх төрлийн сургалт, семинар, хурал зөвлөлгөөнийг зайнаас хийх боломжтой болсон байна.

Мөн тойргийн журмаар байгуулагдсан давж заалдах шатны шүүх хуралдаанд тухайн бүс нутагт амьдардаггүй хэргийн оролцогч, гэрч болон бусад холбоотой хүмүүсийн мэдүүлгийг тухайн амьдарч байгаа газрын шүүх хуралдааны танхимаас авах нөхцөл бүрджээ.

Үүнтэй зэрэгцэн 2011 оноос хойших нийт анхан шатны шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолыг байршуулсан шүүхийн шийдвэрийн цахим сан www.shuuh.mn вэб сайтыг ажиллуулж эхэлжээ. Тус сангаас хувь хүн, байгууллага, төрийн нууцтай холбоотой шийдвэрээс бусдыг татан авах боломжийг нийтэд олгосон байна.

Шүүх хуралдаанаас гарч байгаа шийдвэрийг олон нийтэд нээлттэй болгох зорилгоор нийт шүүхүүдэд шүүх хуралдааны явцын дуу дүрс бичиж архивлах төхөөрөмжийг суурилуулжээ. Дээрх ажлыг хийснээр шүүх хуралдааныг сонирхогч нь өөр танхимд байрлуулсан дэлгэцээр хуралдааны үйл явцыг шууд үзэх боломжийг олгож байгаа хэмээн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээллээ.

Хуваалцах