Шүүхийн шийдвэр гараагүй байхад ташаа мэдээлэл цацахгүй байхыг хүсэв
Иргэний нисэхийн залуучуудын холбоо, Нисэхийн мэргэшсэн ажилчдын холбоо, Иргэний Нисэхийн Байгууллагаас хууль бусаар халагдсан ажилчдын эрх ашгийг хамгаалах холбоо зэрэг байгууллагын төлөөллүүд ИНЕГ-ын дарга асан С.Батмөнхийг дэмжиж мэдэгдэл гаргасан байна.
Мэдээллийн алба

ИНЕГ-ын Үйлдвэрчний эвлэл, “Чингис Хаан” ОУНБ-ын Үйлдвэрчний эвлэл, Монголын Нисгэгчдийн холбоо, Иргэний нисэхийн инженер техникийн ажилчдын холбоо, Нислэгийн удирдагчдын холбоо, Нисэх буудлын холбоо, Иргэний нисэхийн ахмадын хороо, Иргэний нисэхийн залуучуудын холбоо, Нисэхийн мэргэшсэн ажилчдын холбоо, Иргэний Нисэхийн Байгууллагаас хууль бусаар халагдсан ажилчдын эрх ашгийг хамгаалах холбоо зэрэг байгууллагын төлөөллүүд ИНЕГ-ын дарга асан С.Батмөнхийг дэмжиж мэдэгдэл гаргасан байна.
Түүнчлэн тэд ИНЕГ нь 2012 онд “Электрон системс” ХХК-тай гэрээ байгуулж ажилласнаар зорчигчдын бүртгэлийн үйлчилгээний хураамж 3.5 дахин хямдарч, ИНЕГ-т болон улсын төсөвт нэг ч төгрөгний хохирол учраагүй гэдгийн баттайгаар мэдэгджээ.
Мэдэгдэлд
С.Батмөнх нь Иргэний нисэхийн салбарт 40 гаруй жил хөдөлмөрлөж улмаар ИНЕГ-ын даргаар долоон жил үр бүтээлтэй ажиллахдаа урьд байгаагүй асар их бүтээн байгуулалтыг удирдан хийж манай салбарыг эрчимтэй хөгжлийн шинэ шатанд гаргасан ба Монголын Иргэний Нисэхийн Аюулгүй ажиллагааны шалгуурыг Дэлхийд 15-д, Азид 5-д оруулж, Өндөр хүчин чадалтай орчин үеийн бодит ажиглалтын системийг суурилуулснаар аюулгүй ажиллагааг бүрэн хангаж Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрөх онгоцны тоог нэмэгдүүлж улсад орох навигацын орлогыг жилд 50 тэрбум байсныг 123 тэрбум болгон нэмэгдүүлж чадсан төрийн авъяаслаг менежер, доктор С.Батмөнхтэй бид олон жил хамтран ажиллаж байгаагийнхаа хувьд түүнийг дурьдагдаж буй хууль бус үйлдэл гаргаагүй гэдэгт итгэлтэй байна. Иймд Иргэний нисэхийн салбарын хамт олон бид энэхүү асуудлын үнэн мөнийг шудрага шийдвэрлэхийг шүүхийн байгууллагаас, эцсийн шийдвэр гараагүй байхад буруутай гэж тогтоосон хэмээн нийгэмд хуурамч, сөрөг мэдээллийг шүүхийн өмнөөс дур зоргоороо нийтлэхгүй байхыг хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хүсч байна.



















