“Шуурга” хочит Д.Батгэрэл ээлжит тулаандаа ялаглав
Энэ өдрийн гол тулааны эзэд болох Көртис Блэйдес болон Крис Даукауз нарын тулаанд Блэйдес ялалт байгуулжээ.
Мэдээллийн алба

Мэргэжлийн холимог тулааны "UFC" холбооны “Fight Night: Blaydes vs.Daukaus” өдөрлөг өчигдөр болж, манай улсын тамирчин Д.Батгэрэл ээлжит тулаанаа АНУ-ын тамирчин Крис Гутиеррестэй хийв.
Тулаан тун сонирхолтой өрнөж, хоёрдугаар үед Крис Гутиеррес хүнд цохилтоор ялалт байгуулсан юм. Өдгөө 30 настай “Эль Гуапо” хочтой тэрбээр ийнхүү 24 тулаан хийж, 18 ялалт байгуулсан үзүүлэлттэй боллоо. Мөн тус өдрийн шилдэг тулааны эзнээр тодорсон байна. Харин “Шуурга” хочит Д.Батгэрэлийн хувьд “UFC”-д тав дахь тулаанаа хийн, хоёр дахь ялагдлаа амслаа.
Энэ өдрийн гол тулааны эзэд болох Көртис Блэйдес болон Крис Даукауз нарын тулаанд Блэйдес ялалт байгуулжээ.


















