Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ШУУРХАЙ МЭДЭЭ: Энэ бямба гарагаас Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжинэ

ШУУРХАЙ МЭДЭЭ: Энэ бямба гарагаас Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжинэ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ШУУРХАЙ МЭДЭЭ: Энэ бямба гарагаас Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжинэ
ШУУРХАЙ МЭДЭЭ: Энэ бямба гарагаас Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжинэ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, ээлжит бусаар хуралдаж, дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:

- 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цагаас 04 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжинэ.- Энэ хугацаанд эдийн эргэлт бүрэн зогсох учир иргэн бүрт 300 мянган төгрөгийн нөхөн төлбөр олгоно. Тус мөнгө өнөөдрөөс эхлэн хүн бүрийн дансанд шилжиж эхэлнэ. Мөнгийг хүүхдийн мөнгө, тэтгэвэрийн болон 1072 хувьцааны ногдол ашиг авсан дансуудаар дамжуулан олгоно. Энэ ажиллагаа 10 хоногтоо багтан бүрэн хэрэгжинэ.Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу улаан түвшингийн үед төрийн хязгаарлахгүй үйл ажиллагаа:
Төрийн байгууллага (ажилтан, албан хаагчийн 5-10 хүртэл хувь ажиллах, цагийн хязгаар тогтоох)Эрүүл мэндийн байгууллагаТусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд (Байгаль орчныг хамгаалах, гааль, дипломат алба, онцгой байдал, мэргэжлийн хяналт, Зэвсэгт хүчин бусад цэрэг, татвар, тусгай алба, гадааадын иргэн, харьяат, улсын бүртгэл, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх)Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатУлсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага (тусгай цагийн хуваарьтай ажиллах, 207 оны 281 дүгээр тогтоолыг баримтлах)Эрчим хүч, дулаан, усан хангамж, ариутгал, нийтийн аж ахуй,Шуудан харилцаа холбооШатахуун, түлшний үйлдвэрлэл, хангамж, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллагын түлшний тээвэрлэлт, худалдааГеологи, хайгуул, уул уурхай, газрын тосны олборлолтЗайны сургалт, хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрамж, халамж, түр хамгаалах байр, Монголын улаан загалмай нийгэмлэгЦахим банк, автомат тооцооны машинГазар тариалан, мал, амьтны өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтХуулийн этгээдийн хязгаарлахгүй үйл ажиллагаа:Эрчим хүч, дулаан, усан хангамжЭрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагаӨмгөөлөл, нотариатШатахуун, түлшний хангамж,Хүнс, ахуйн хэрэглээний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, ачилт, цуглуулалт, тээвэрлэлтЦахим банк, автомат тооцооны машинГазар тариалан, мал, амьтны өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтХарилцаа холбоо, шуудан илгээмжУлсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй хангах аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа (эрх бүхий байгууллагын зөвшөөрснөөр)Хэвлэл мэдээлэл (эрх хязгаарлах)Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллагаГеологи, хайгуул, уул уурхай, газрын тосны олборлолтОрон сууц, нийтийн үйлчилгээний контор, сууц өмчлөгчдийн холбооБуяны үйл ажиллагааИргэний хязгаарлахгүй үйл ажиллагаа:
Эмнэлгийн зайлшгүй тусламж, эмийн санӨмгөөлөл, нотариатТүлш худалдан авахХүнс, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авахГазар тариаланЗөөврийн усШинжилгээ өгөхБуяны үйл ажиллагаа

Хуваалцах