Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ШУУРХАЙ МЭДЭЭ: Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаан дөнгөж сая Хангарди ордонд болж өндөрлөлөө. Тус хуралдаанаар ирэх амралтын өдрүүдэд буюу 2 дугаар сарын 24-нөөс 27-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээг хэсэгчилэн хязгаарлах шийдвэр гаргалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ШУУРХАЙ МЭДЭЭ: Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно
ШУУРХАЙ МЭДЭЭ: Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаан дөнгөж сая Хангарди ордонд болж өндөрлөлөө. Тус хуралдаанаар ирэх амралтын өдрүүдэд буюу 2 дугаар сарын 24-нөөс 27-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээг хэсэгчилэн хязгаарлах шийдвэр гаргалаа.

Энэ сарын 20-ны өдөр Улсын онцгой комисс хуралдаж, шинэ коронавирусний халдвар тархахаас сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд Сар шинийн өдрүүдэд буюу 2020 оны хоёрдугаар сарын 23-ны өглөө 08:00 цагаас 2020 оны хоёрдугаар сарын 27-ны 08:00 цаг хүртэл хот хоорондын чиглэлийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоох шийдвэрийг гаргасан. Үүнтэй уялдуулан Нийслэлийн онцгой комисс ийнхүү шийдвэрлэжээ.

Хуваалцах